Орхон аймагт 1 иргэнээс “КОВИД-19”-ийн халдвар илэрлээ. Уг иргэний халвар авсан эх үүсвэр тодорхойгүй.

Орхон аймаг Ногоон бүсээс шар бүсд шилжлээ. Өнөөдөр 11:00 цагт БОЭТ-д үзүүлэхээр очсон иргэнээс коронавирусын халдвар илэрлээ.
Амтлах үнэрлэх мэдрэмж муудаж, халуурсан шинж тэмдэгтэй ирсэн тухайн иргэнийг яаралтай тусгаарлах арга хэмжээ авч одоо Халдвартын тасагт тусгаарлагдсан байна.

Тухайн иргэний ойрын хавьтлуудыг тогтоохоор тандалт судалгааны баг ажиллаж байна.

Иргэн “Г”-ын халдварын их үүсвэр тодорхойгүй.
Мөн ойрын хавьтлуудын өгсөн урьдчилсан мэдүүлгээр Баян худалдааны төв, Энэрэл төв, Эрдэнэ багийн 20-р сургууль, Хивсний үйлдвэр зэрэг газруудыг тусгаарлалтад аваад байна.

Иргэддээ анхааруулж хэлэхэд аман ярианд итгэж үймээн самуун үүсгэхгүй байхыг хүсье! Орхон Аймгийн Онцгой Комисс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *