Монголчуудын сарын дундаж цалин 1.3 сая төгрөгт хүрсэн байна

Эх сурвалжийн дурдсанаар сарын дундаж нэрлэсэн цалин 2020 оны дөрөвдүгээр улиралд 2015 оны дөрөвдүгээр улирлаас 1.5 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 22 хувиар нэмэгджээ.

Цар тахалтай холбоотойгоор худалдаа наймаа эрхэлдэг хувийн байгууллага, наймаачид дампуурлын ирмэг дээр ирсэн билээ.

Энэхүү судалдаа тоон дээр ийм байгаа ч яг бодит амьдралтай нийцэхгүй байна хэмээн сошиал ертөнцөд нилээн шуугиад байгаа юм.

Ажиллагчдын сарын дундаж цалинг салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 3.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 745.2 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар техникч

болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.6 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 759 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн дундаж цалинг тооцоолдог гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *