Улсын төсөв 112 тэрбумын алдагдалтай байна. Алдагдлаа улс хэрхэн нөхөх бол?

gogo mn сайт дээр тавигдсан эх сурвалжын мэдээлснээр Улсын төсвийн 85 хувийг татварын орлого бүрдүүлдэг ба улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөг байжээ.

нийгмийн даатгалын орлого, онцгой албан татвар болон бусад татвар хураамж буурч татварын нийт орлого 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 221 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд Орлогын албан татвар 17, НӨАТ 84 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 1.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 112 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Дундаж нэрлэсэн цалин 2020 оны дөрөвдүгээр улиралд 2015 оны дөрөвдүгээр улирлаас 1.5 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 22 хувиар нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 3.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 745.2 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.6 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 759 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн дундаж цалинг тооцоолдог гэж ҮСХ-ноос мэдээлжээ.

Эх сурвалж gogo mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *