Эх сурвалж: Тагтаар дамжин гарах гэж байгаад 3 давхраас унаж бэртсэн хэрэг гарлаа

Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн Ханбогд хорооллын байрнаас иргэн унасан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өгжээ:

“Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд хорооллын байрны 3 давхраас хүн унасан гэсэн дуудлага ирсэн. Уг асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна. Шалгалтын явцад 41 настай эрэгтэйг гэрийнхэн нь гадагшаа гаргахгүй байсан бөгөөд тагтаар дамжин гарах гэж байгаад 3 давхраас унасан.

Энэхүү зураг нь хэрэг болсон эх зураг биш болно

Тухайн иргэн тохойндоо бэртэл авсан, мөн хэлээ хазсан. Одоогийн байдлаар ГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хөл хорионы дэглэмтэй холбогдуулан буруу ташаа мэдээлэл гарсан. Ийм юм байхгүй. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэж хэллээ.

Эх сурвалж: gogo mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *