Зурхайчид газар хөдлөнө гэдгийг аль хэдийн мэдэж байж ээ. Тэдний үзэж буйгаар энэ сарын 28-нд дахин газар хөдлөнө.

Өнгөрсөн шөнө буюу 2021 оны 3 сарын 23-ны өлөр 22:46:54 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас Хойд зүгт 16км зайнд 5.5 магнитуд хүчтэй газар хөдлөсөн билээ. Улаанбаатар хотод 2-3 баллын чичрэгээ мэдрэгдсэн бөгөөд энэ нь дууд дохио дуугарах хэмжээний хүчтэй газар хөдлөлт биш юм.

Одоогоор дэлхийн аль ч улсад газар хөдлөлтийг урьдчилан мэдэх техник технологи гарч ирээгүй байна. Урьдчилан мэдэж болдоггүй байгалийн гaмшигт үзэгдэл бол газар хөдлөлт юм. Япон улсад гэхэд хүчтэй газар хөдлөлтийн дохио нь газар хөдлөхтэй зэрэгцэн дуугардаг.

Харин өнөөдрийн онцлох содон зүйл нь манай улсын зурхайчид уг газар хөдлөлтийг аль хэдийн сануулан бичсэн байна.

Хэрэв та дээрх зургийг сайн харвал 3 сарын 23-ны өдөр газар хөдлөнө гэдгийг тодоос тод бичсэн байна. Уг зурхай дээр үндэслэвэл энэ сарын 28-ны өдөр ахин газар хөдлөж болзошгүй юм. Монголчуудын мухар сүсэг гэж үздэг зүйл нь дэлхийн технолгийн хөгжилөөс урд алхаж байна уу? Магадгүй л юм.

Газар хөдөлтийг урьдчилан сануулдаг техник, технологи одоогоор дэлхийд гар ирээгүй гэдгийг ахин сануулъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *