“КОВИД-19”-ийг ашиглан хэрхэн мөнгө yгaaж байгааг хүргэж байна. Нэг хүний эмчилгээний зардал 8 сая хүрэхгүй!

“КОВИД-19”-ийн халдвараар хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэд гэрээр эмчилгээ хийлгэх журам хэрэгжиж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар 306 хүнийг гэрээр тусгаарлан хяналт, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

Гэрийн тусгаарлалтын хяналтыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүрэг бас өрхийн эрүүл мэндийн газартай хамтран хийж байгаа.

Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн тухайд тусгайлсан эмчилгээний жор байхгүй бөгөөд өгч байгаа ганц зөвлөгөө нь дархлаагаа дэмжих зөвлөгөөг л өгч байгаа бөгөөд уг хүмүүст улсаас нэг ч төгрөг төсөвлөөгүй гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллэж байна.

ЭМЯ-наас нэг хүний эмчилгээний зардал 8 сая төгрөг гэж мэдэгдэж байсан. Тэгвэл үнэхээр нэг хүний зардал 8 сая төгрөг хүрэх үү? Эмчилгээний жор байхгүй гэдэг нь эндээс харагдаж байх шиг. Манай эмч, эмнэлэгийн ажилчид зөвхөн дархлаагаа дэмж гэдэг зөвлөгөө өгч байгаа юм байна.

“КОВИД-19” бол дарга нарын мөнгө угaax хэрэгсэл гэж харж байна. Ард түмэнд ил тод мэдээ мэдээлэл өг! Нэг хүний эмчилгээний зардалыг ил болго. Нэг хүний эмчилгээний зардал 8 сая хүрэхгүй хэмээн иргэд бухимдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *