Далайд гарцгүй ч сансарт гарцтай Монгол. Ангараг руу нисэх нисгэгчидийг Монголд бэлтгэнэ.

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНМАУ, ЗХУ-ын баатар, Чингис Хаан одони, Александр Невскийн одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн.

Одоогоос 40 жилийн өмнө “Союз-39” хөлгөөр нисч сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн, Монгол эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасанд баяр хүргэв.

Уулзалтын үеэр МУИС, ШУА, Монголын сансрын технологийн холбоо хамтран боловсруулсан сансрын технологийг хөгжүүлэх төслөө танилцууллаа. Төслийг 2020-2049 онд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Сансарын салбарт 2020-2029 он буюу нэгдүгээр шатанд Эзэмших, 2030-2039 он буюу хоёрдугаар шатанд Өрсөлдөх, 2040-2049 он буюу гуравдугаар шатанд Тэргүүлэх гэж авч үзжээ.

Сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл ажиллуулах, бодлогын баримт бичиг, төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснээ хэлэв.

Сансрын технологийн цогцолбор төвийн зураг төсөл боловсруулах, хиймэл дагуул бүтээх болон хамтарсан төслүүдийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Мөн “MARS-V” хэмээх төслийг Монгол залуус эхлүүлж яваа бөгөөд энэхүү төсөл нь Монгол улсын хуурай, эрс тэс уур амьсгалтай говь цөлийн бүс нутгаа сансрын аялал жуулчлалын гол цөм болгохоор зорин ажиллаж байгаа юм.

Монголын говьд ирээдүйд Ангараг гараг руу нисэх нисгэгчидийг бэлтгэх цогт төв байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд “NASA”, “Space-X” болон БНЭУ, ОХУ зэрэг дэлхийн томоохон байгууллага, улс орнууд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа зарласан юм.

Далайд гарцгүй ч сансарт гарцтай Монгол улс болохон төлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *