ШУУРХАЙ: АНУ харийнхантай холбоо тогтоохоор шуурхай ажиллаж байна гэж мэдэгдлээ.

UFO буюу “Үл Мэдэгдэх Нисдэг Биетүүд” АНУ-ын армийн нисэх онгоцнууд, радарууд, хиймэл дагуулуудад ажиглагдах явдал улам бүр нэмэгдэж байгаа тухай Трампын засаг захиргааны үед тагнуулын газрын дарга асан Жон Рэтклиф ярьжээ.

Түүний хэлж буйгаар ийм үзэгдлүүд нь зөвхөн АНУ-ын агаарын орон зайд бус, дэлхийн бөмбөрцгийн хаа сайгүй ажиглагддаг гэнэ.

Тэрбээр өчигдөр Fox News сувагт ярилцлага өгсөн ингэхдээ “Олон нийтэд ил болсноос хамаагүй олон тохиолдол бүртгэгдэж байгаа гэдгийг энд хэлмээр байна. Тэдгээрийн өчүүхэн хэсгийг л нууцаас ил гаргасан. Тэдний учир шалтгааныг тайлбарлах үнэхээр хэцүү, хөдөлгөөнийг нь дуурайхад бидний технологийн чадал хаана нь ч хүрэхгүй байгаа. Тэд ямар ч чимээ гаргалгүйгээр дуунаас хурдан нисэж чаддаг” гэж ярьсан байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаасаа буухаас өмнө зурсан захирамжийн дагуу “Үл Мэдэгдэх Нисдэг” биетүүдийн тухай тайланг Пентагон энэ оны 6 сарын эхээр дэлхий нийтэд танилцуулах юм.

Рэтклиф тагнуулын байгууллагын цуглуулсан мэдээлэл Америкчуудад болон дэлхий нийтэд нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа юм байна. Тэрбээр албан тушаалаа өгөхөөс өмнө дээрх мэдээллийг нууцаас ил гаргахыг зорьсон ч амжаагүйгээ дурьдсан юм.

АНУ-ын эрх баригчид уг UFO буюу “Үл Мэдэгдэх Нисдэг” биетүүдтэй холбоо тогтоохыг оролдож байгаа ч одоог хүртэл чадахгүй байгаа гэдгийг хэллээ. Биднээс ч илүү өндөр хөгжилтэй соёлт иргэншил биднийг ажиглаж байгаа гэдгийг батлаж байна.

Эх Cyрвалж: Fox News, The Guardian

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *