Нийслэлд 4 сарын 1-нээс танхимаар хичээл орох эсвэл 14 хоног хатуу хөл хорих хоёр сонголт байна.

Нэгдсэн дархлаажуулалт орон даяар идэвхтэй хийгдэж байгаа ч “КОВИД-19” халдварйн тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж буйгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдээд хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлсэн.

Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой ба зориулалтын 1,700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлагатайг мэдэгдлээ.

Энэхүү үйлдэл нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай.

Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нac баpaлт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой гэсэн юм.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг

МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд ихээр гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг Сангийн сайд дурдаад, хөл хорио тогтоохгүй байх саналтай байгаагаа хэллээ.

Тухайлбал гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл.

3 сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 13.3 тэрбум төгрөг, 1,177 иргэнд ипотекийн зээл олгожээ. Худалдаа эрхлэгчид болон МУ-ын Засгийн газарт эерэг өөрчлөлт ор буй энэ үед дахин хөл хорих юм бол эдийн засагт хүнд цохилт болно хэмээн тооцож буйгаа Сангийн сайд мэдэгдсэн.

Хатуу хөл хорионы оронд ЕБС, Их дээд сургууль, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийг нээж хичээлийг танхимаар оруулж оюутан сурагчидыг хичээлийн хоцрогдолоос салгах нь зөв биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *