Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй хэмээн ҮХЦ шийдвэрлэлээ.

Нэр бүхий хэдэн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгyyлийн тухай хyyльд “…өмнө нь Ерөнхийлөгчөөр coнгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх…” шаардлагыг тусгалгүй орхигдуулсан нь Үндсэн хyyль зөрчсөн байна хэмээн ҮХЦ-д мэдэгдэл гаргаж байсан билээ.

Үүний дагуу ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго маргаан үүсгэсэн бол ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж маргаан үүсгэх ёсгүй гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан үргэлжилж, Т.Доржханд, Д.Үүрцайх нарын нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгож,

Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх Ерөнхийлөгчийн буюу 2021 оны сонгyyльд нэр дэвших бүрэн эрхтэй болохыг тогтоосон шийдвэр гарчээ.

Ингээд Х.Баттулга ирэх сонгyyльд нэр дэвших бүрэн боломжтой боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *