Хятад далай дээгүүр 277 км урт өндөр хурдны төмөр зам барьж байна. Хөрш улс нь гэрлийн хурдаар, бид яст мэлхийн хурдаар…

БНХАУ-ын өмнөд нутгийн далай дээгүүр баригдаж буй 277 км урт хурдны төмөр зам ирэх жил ашиглалтад орно. Фүжөүгөөс Шямэни хүртэлх энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын хамгийн гол обьект болох Мэйжө булангийн далайг дамнасан гүүрэн байгууламжийн цамхагийг саяхан барьж дуусгажээ.

Энэ нь БНХАУ-ын хурдны төмөр замын далайн эргийн бүс дэх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн нэг бөгөөд Хятадын дотоодын 350 км цагийн хурдтай гал тэргийг тус замд аялуулснаар Фүжөү Шямэний хоорондох зайг нэгхэн цагт туулах юм.

Хятад улс өмнө нь далай дээгүүр 350 км цагийн хурдтай галт тэргийг явуулж байгаагүй бөгөөд 250 км цагийн хурдтай галт тэргүүд өнөөдөр Хятадын далай дээгүүрх төмөр замаар аялаж эхлэх юм.

Тухайн байгууламжид барилгын БИМ технологийг ашигласан нь хамгийн орчин үеийн дэвшилтэт ололт төдийгүй барилгын чанар стандартыг оновчтой тодорхойлох онцгой шийдэл болсон байна.

Хөрш улс нь гэрлийн хурдаар өсөж байхад бид 200-хан километр зам тавих гэж хэд дэх жилийнхээ нүүрийг үзэж байна?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *