Гадныхан Монголчуудыг ингэж дүгнэжээ. Үүний нэг дүгнэлт нь Монголчууд бол хүмүүс, амьтад лав биш

Жуулчид ийнхүү ярьжээ: Намайг 8 настай байхад, миний гэр бүл Монгол улсын нийслэл Улаанбаатар хот руу нүүсэн юм. Бид тэнд 4 жил амьдарсны эцэст, эргээд Америк руугаа буцсан юм даа.

Энэ мэдээж тийм ч урт хугацаа биш л дээ, гэхдээ л бид тэнд яг гэртээ байгаа мэт тухтай байсан. Би энэ газарт хайртай. Төрөлх нутаг руугаа буцсаны дараа өөрийгөө үргэлж Монголд байгаа мэтээр төсөөлдөг байж билээ. Тиймээс ч та бүхэндээ Монголчуудын талаар мэдэх ёстой 10 зүйлийг хүргэе”

Тэд бол Азиуд, Заримдаа хүмүүс намайг хаана амьдардаг талаар асууж байсан. Би тэдэнд маш нухацтайгаар “Монголд 4 жилийн турш амьдарсан” хэмээн хэлэхэд тэд царайгаа хувирган, Хөөх тийм үү. Үнэхээр сонирхолтой юмаа.

Тэд Монголоор ярьдаг. Хятад биш, Удалгүй бидний яриа өөр сэдэв рүү орох нь тэр. Тэр надаас: Чи Монголд амьдарч байсан юм бол хэлээч, Тэд тэгээд Хятадаар ярьдаг уу? Үгүй дээ, үгүй. Огтхон ч тийм биш найз минь. Би Хятадаар ярьж чадахгүй, Тэд ч гэсэн адилхан. Зөвхөн өөрсдийнхөө Монгол хэлээр л ярьдаг.

Тэд хонины мах иддэг Нутагтаа ирэхэд минь хүмүүс надаас маш олон зүйлийг асуудаг байсан. Заримдаа бүх “Чи ч Монголд амьдраад үзчихдэг азтай юмаа. Би Монголын хоолонд дуртай шүү” хэмээн хэлдэг хүмүүстэй ч тааралдсан шүү.

Авто зам нь муруй, нарийхан

Би анх Монголд ирэхдээ замыг нь хараад л шууд эх орноо санаж эхэлсэн. Учир нь машин замын хувьд энд үнэхээр бүдүүлэг. АНУ-д давхар гүүрэн замууд, тэрчлэн хурдны зам, метроны зам зэргүүд байдаг.

Улаанбаатар хот

Би Монголд ирэхээсээ өмнө, Улаанбаатар хотыг дов толгодоор хүрээлэгдсэн, адуу малтай тал газар байдаг байх гэж боддог байлаа. Гэвч энд ирсэн мөчөөс эхлээд миний бодол бүрэн өөрчлөгдсөн гэхэд болно. Улаанбаатар хот нь дэлхийд өрсөлдөхүйц өндөр барилгатай, хөгжиж буй хот юм.

Тэд бол хүмүүс, амьтад лав биш

Их сургуульд байхад, долоо хоног бүр улс үндэстний талаар нийтлэлийг уншдаг байж билээ. Тэгэхэд би Монголын тухай нийтлэлийг олж уншиж байсан. Гэвч тэнд миний үзэж харсан зүйлтэй тохирох юм нэг ч байгаагүй.

Чингис хаан бол баатар, х о р т этгээд биш

Бид гэр бүлээрээ хамт Чингисийн төрсөн нутаг болох Хэнтий аймаг, Дадал сумын нутаг Дэлүүн болдог хэмээх газарт очсон юм. Би ахынхаа хамтаар машины арын суудалд цонхны хажууд суусан.

Үзэсгэлэнтэй байгальтай

Монгол үнэхээр сайхан байгальтай. Монгол улсад үлдсэн дурсамж бүхэн минь үнэхээр сайхан байдаг. Хөвсгөл далай, өндөрт сүндэрлэх уулс, говь, хангай гээд л…

Энд үргэлж амьдрал буцалж байдаг. Хүмүүс нь уйдах ч завгүй ажилладаг
Ялангуяа та Монголын хөдөө ирвэл тэд үнэхээр уйдах завгүй ажилладаг, хөдөлмөрч ард түмэн гэдгийг олж харах байх. Өглөө үүр цайхаас өмнө босоод л ажиллаж эхэлдэг.

Эрчүүд нь адуу малдаа гарч, хүүхэд балчирууд нь эцэг эхдээ тусалдаг. Энд ирээд би өөрийгөө ямар залхуу болохоо мэдэрсэн гэхэд болно. Тэд үнэхээр хийсэн юмтай, хэлэх бахархалтай ард түмэн юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *