Өглөө болгон энэхүү үгийг дотроо уншиж муу муухайг өөрөөсөө зайлуулаарай

Ариун санаа сэдлээр үйл бүхнээ залъя. Амар жаргалын долгиог бүх ертөнцөд түгээе. Огторгуй шиг уудам зүрхэндээ би Орчлон дахиныг багтаан хайрлая. Ийм гэгээн тэмүүлэл таны өдрийн турш үргэлжлэх амьдрал үйлсийг хөглөнө.

Хамт олон дундаа ч, халуун бүлээрээ байхдаа ч, таних танихгүй хэнтэй ч харьцсан энэ сэтгэлээ өвөрлөөрэй. Орой унтахдаа ч талархал нигүүлсэх сэтгэлийн агаарт нойрсвол сайхан амарч, шинэ эрчмээр цэнэглэгдэх болно.

Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хэн нэгнийг та таних уу? Намайг урьд нь шашингүй үзэлтэн байхад нэг сайн найз маань Бурханд үргэлж залбирдаг байсан юм. Бурханыг юу хийгээсэй гэж найдаж байгаагаа долоо хоног бүр л надад ярина. Тэгээд л долоо хоног бүр Бурхан түүний залбирлыг биелүүлэхээр ямар нэг ер бусын зүйл хийснийг нь би харна.

Бурхангүй үзэлтний хувьд байнга иймэрхүү зүйл харах нь хэчнээн хэцүү болохыг та ер нь мэдэх үү? Хэсэг хугацааны дараа би энэ бүхнийг “Тохиолдол” гэдэгт эргэлзэж эхэлсэн юм.


Тэгвэл миний найзын залбирлыг Бурхан яагаад биелүүлдэг байсан юм бол? Бурхантай харилцаатай байсанд л гол учир байгаа юм. Тэр Бурханыг дагахыг хүсэж, Түүнийг сонсдог байсан. Тэр өөрийг нь удирдан чиглүүлэх бүрэн эрхийг Бурханд зөвшөөрдөг байв. Гуйн залбирах нь найзын маань хувьд Бурхантай тогтоосон харилцааных нь чухал хэсэг байлаа.

Тэр өөрийн бүх хэрэгцээ, асуудлаа Бурханд залбирахдаа маш сэтгэл хангалуун байдаг байсан. Үүнээс гадна Библиэс уншсаныхаа дагуу Бурханд найдах нь зөв гэдэгт тэр итгэдэг. Тэр Библийн энэ хэсгийг хэлэх их дуртай.

“Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм.”1 “Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *