Монгол улс жилд дунджаар 34,000 га ой модыг ycтгаж байна.

Хавтгайруулсан мод бэлтгэлийн улмаас 2004-2014 онуудад жилд дунджаар 34,000 га ойн талбайг доройтуулсан гэсэн тооцоо байдаг. Мод бэлтгэлээс улбаалсан ойн доройтолд мод бэлтгэж буй үйл явц болон мод бэлтгэлийн дараах үйл ажиллагааны практик муу байгаа нь маш ихээр нөлөөлдөг.

Монгол орны ойн доройтолд нөлөөлж буй голлох хүчин зүйлс нь ойн түймэр, хортон шавжны нөлөө, xyyль бусаар мод бэлтгэх зэрэг хэмээн салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

Түүнчлэн дээр дурдсанчлан эдгээр хүчин зүйлсийн нөлөө удаан үргэлжилснээр ойн байнгын доройтол нь экологийн тэнцвэрийг алдагдуулж ой ycтах нөхцөл бий болдог.

Монгол улсад цөлжилт асар хурдацтай явагдаж байна хэмээн холбогдох албаны хүмүүс мэдэгсээр байгаа билээ.

Тийм учир иргэд дээ хандаж хэлэхэд хууль бусаар мод бэлтгэхгүй байх. Жилд нэг иргэн өөрийн санаачилгаар 1 ширхэг мод тарих гэх мэт байгаль эхээ хайрлан хамгаалахгүй бол бид удахгүй ой модгүй болох эрсдэлтэй байна.

Цэвэр агаар хүчил төрөгч бэлэглэж буй ой модоо хайрлан хамгаалъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *