А.Отгонбаатар: Чингисийн цус мус гэж худлаа шүү, тийм зүйл огт байхгүй. “КОВИД-19” бол тоглоом биш.

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар коронавирусний халдвар аван ХӨСҮТ-ийн сэхээний тасагт эмчлүүлж байгаа талаараа цахим хаягтаа лайв хийж байсан билээ. Тухайн үед тэрбээр “Миний бие коронавирусын халдвар авсан гэсэн оноштойгоор 10 гаруй хонож байна. Бие сайнгүй байлаа.

Сэхээний тасагт ирсэн. Бие их хүндэрсэн. Сэхээний тасагт ирээд тав хонож байна. Одоогоор би энэ вирусийг ямар хүнээс авснаа мэдээгүй. Коронавирусний шинж тэмдгүүд илэрч байсан. Үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдаж шөнө халуурч хоносон.

Халуурснаасаа болоод салхи сэвээр буруу авсан нь хатгаа болсон байна. Хатгаа нь уушгинд хүндрэл өгч улмаар сэхээний тасаг хүртэл явлаа” хэмээж байсан.

Тэрбээр бүрэн эдгэрч эмнэлэгээс гарсан ба өнөөдөр дахин лайв хийлээ.

А.Отгонбаатар Чингисийн цус мус гэж худлаа шүү тийм зүйл огт байхгүй. Бүх хүн энэ өвчнийг тусна. “КОВИД-19” бол тоглоом биш гэж цохон сануулж. Эндээс салах хамгийн зөв арга бол вакцин хийлгэх юм. Ингэхдээ хамгийн чанартай сайн вакциныг ард түмэндээ хийх хэрэгтэй хэмээлээ.

Мөн дээрээс нь төp зacгаа ч багагүй шүүмжилээд амжисан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *