Э.Бат-Үүл үнэхээр гэр хорооллыг дахин төлөвлөж УБ хотыг метротой болгож чадах уу?

Ардчилсан намын даргын сонгуулийн ажил энэ өдрүүдэд үргэлжилж байна. Мөн нийслэлийн ардчилсан намын даргын сонгууль зэрэг болж явагдах юм. Хэдийгээр ардчилсан нам өдгөө Эрдэнийн Ардчилсан нам мөн Тувааны Ардчилсан нам гэж 2 хуваагдсан байдалтай байгаа ч 4 сарын 20н гэхэд аль нэг талаас намын дарга нь тодорсон байх нь тодорхой байгаа.

Тэгвэл нийслэлийн ардчилсан намын даргын сонгууль Эрдэнийн Ардчилсан намаас өрсөлдөж буй хотын дарга асан Э.Бат-Үүл 3 сарын 14-нд намынхаа сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр зарим зүйлсийг дурджээ.

Тэрээр хэлэхдээ: Намын эв нэгдлийг хангахад нийслэлийн намын хороо онцлох үүрэгтэйг онцлоод Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх ажлаа үргэлжлүүлж орон сууцжуулна. Мөн метро тавих ажлаа эхлүүлнэ хэмээн хэлсэн байна.

2012-2016 онд хийж байсан ажлыг МАН гарснаас бүрэн зогсоосныг онцлон дурдлаа. Тухайн цаг үеэс хойш эрх баригч нам Улаанбаатар хотод ямар ч бүтээн байгуулалт хийгээгүйг цохон тэмдэглэсэн юм. Тиймээс эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлнэ гэв.

Мөн төрийн үйлчилгээний цэгүүд дэх дарга нарын дунд авлига авах нөхцөл үүсч болзошгүйг дурдаад шийдвэрийг нь нээлттэй болгоно. Түүний дараагаар хороодын эрх мэдлийг иргэдэд өгөх ажлыг эхлүүлнэ гэж мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *