Эзэгтэй нарыг шуугиулж буй жимстэй бялуу хийх жор. Үнэхээр янзтай.

Хаврын урь орж, өдөр уртсан буй эдгээр нарлаг сайхан өдрүүдэд гэрийн эзэгтэй нартаа амтат бялууны жорыг хүргэж байна. Гэр бүлийн гишүүдийнхээ дуртай жимсийг ашиглаад “Жимстэй бялуу” маш хялбархан хийж идээрэй.

ОРЦ: Жигнэмэг 300 гр, Цөцгий 0.5 литр, Элсэн чихэр 1 цайны аяга, Желатин 3 цайны халбага, Жимс (Гадил, киви, алим, гүзээлзгэнэ гээд та өөрийн хүссэн жимсээ сонгож хийгээрэй)

ХИЙХ АРГА:

Хамгийн эхлээд жигнэмгээ бяцалж бэлдье. Желатинаа тал аяга хүйтэн устай хольж 30 минут байлгаарай.

Дараа нь үүнийгээ плетка эсвэл богино долгионы зууханд хийн халаана, мөн л буцалгаж болохгүй. Хамгийн гол нь желатинаа хайлуулж, шингэрүүлэх ёстой гэдгийг санаарай.

Энэ хооронд цөцгий, элсэн чихрээ хольж, дээрээс нь хайлуулсан желатинаа хийн хутгана.

Энэхүү зуурмаг дээрээ, жимснүүдээ дунд зэргийн хэмжээтэй хэрчиж хийгээд холино. Үүнийгээ хэвэнд нь хийн мөн л хөргөгчид 3-4 цаг хөргөх хэрэгтэй. Ингээд л маш хялбархан та жимстэй бялуу хийчих нь байна шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *