Д.Нямхүү эмчийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар дахин томилох ёстой.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал Д.Наранзул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Аа харин түүний оронд Л.Баттөрийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар томилсон байна. Д.Наранзул өнгөрсөн нэгдүгээр сард тус төвийн захирлаар томилогдсон юм.

Л.Баттөр нь хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой.

Боловсролын байдал: 1995-2001 АШУҮИС, 2009 Япон улсын Токүшимагийн их сургуулийг Харшил, дархлаа судлалаар, 2012 Манчестерын их сургууль,

Ажилласан байдал: 2010-2012 онд “Ач” анагаах ухааны их сургуулийн Сургалтын албаны дарга, 2012-2016 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Дэд захирал, 2016-2020 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирал, 2020 оны аравдугаар сараас АШУҮИС-ийн Дэд захирлаар ажиллаж байгаад ийнхүү ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдож байгаа юм байна.

Хэр удаан ажиллаж чадах бол гэдэг дээр ард иргэд гайхаж байна. Д.Наранзул нь дөнгөж 2 сар ажиллаад өөрийн хүсэлтээр бууж байгаа нь ХӨСҮТ хэр их ачаалалтай өмнөх захирал болох Д.Нямхүү эмч нэг ч үг дуугаралгүй ажиллаж байсан юм.

ХӨСҮТ-ийн Ерөнхий Захиралаар Д.Нямхүү эмчээр эгүүлэн татахыг ард иргэд хүсэж байна. Ажилаа мэддэг, чадалтай хүнд нь ажлыг нь өг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *