Монгол улс Аз Жаргалын үзүүлэлтээр 149 орноос 70-д жагсаж байна.

НҮБ нь хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг мөрөөдлөө болгодог учраас “Аз жаргалын өдөр”-тэй байх нь ёстой хэмээн жил бүрийн 3 сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон зарлажээ. Энэ өдөр улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба соён гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмж өгч байв.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн хорооноос жил бүр гаргадаг “World Happiness Report” Дэлхийн Аз Жаргалын тайланг Пүрэв гаригт (2021.03.18) танилцуулжээ.

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Финланд улс 7.8 оноогоор дахинд нэрлэгдсэн бол удаах байруудад Исланд, Дани, Швейцар улсууд жагслаа. Хамгийн их ахиц гарсан улс бол Хорват бөгөөд өмнөх жагсаалтад 79-т бичигдэж байсан бол энэ удаа 23-р байрт бичигдэн, 56 байраар урагшилсан байна. АНУ 18-р байраас 14 рүү, Их Британи 13-р байраас 18 руу тус тус ухарчээ. Энэ удаагийн тайланд Монгол Улс аз жаргалын индексээр 5.6 оноогоор дэлхийн 149 улсаас 70-д жагссан байна. Харин дэлхийн хамгийн аз жаргалгүй улсуудаар Энэтхэг, Бурунди, Танзани, Малави, Зимбабве, Афганистан зэрэг улсууд орсон байна.

Улс орнуудын иргэдийн аз жаргалын түвшинг тодорхойлож гаргахдаа дундаж наслалт, нийгмийн халамж, а влигын түвшин, нэг хүнд ногдох ДНБ, иргэний эрх чөлөө, ажлын байрны баталгаа мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг харгалзан уг тайланг гаргадаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *