В.Путин: У.Хүрэлсүх намайг дуурайхаа болих хэрэгтэй!

Монгол улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн дyyлиан тарьсан бичлэг цахим орчинд хүчийг авч байна. Тэрбээр танкинд сууж, түймэр унтрааж, нохой сургаж, бyyдлаг хийж, Өмнөд Суданд очиж, морь бугуйлдаж ёстой нээрээ эр хүн гэдгээ л батлаж харуулах гээд байх шиг байна. Түүнд магадгүй төр барихаас өөр хийж чадахгүй зүйл гэж алга бололтой.

Нийгэм түүнийг В.Путиныг даган дуурайгч, жүжигчин, МУГЖ цол өг гэх мэтээр янз бүрээр хэлж байхад нөгөө талдаа түүнийг жинхэнэ эр хүн Хүрэлсүх шиг төрийг хар хүн ахиж Монголд олдохгүй, огшоож байна гэх мэт сэтгэгдэл байх юм.

Үнэхээр У.Хүрэлсүхийн хийсэн бүхэн В.Путинтай таараад байдаг уу? эсвэл хойд хөршийнхөө ерөнхийлөгчийг даган дуурайдаг уу? бүү мэд.

Түүний хийж байгаа үйлдэлийг В.Путин харвал миний хөгшин одоо болио гэж хэлэхээр л болж байна даа. Монгол түмэн минь түүнд дүн тавина биз ээ.

Хэн нэгэнтэй адилхан харагдах амархан тухайн хүний үйлийг дагаж хийх хэцүү. Үнэхээр хойд хөршийнхөө тэргүүнийг дуураймаар байгаа бол түүний төр улсдаа хийсэн гайхалтай үйлийг даган дуурайх хэрэгтэй.

У.Хүрэлсүх танд Монгол түмэн жүжигчин гэдэг цолыг олгож буйг анхаарч үзнэ биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *