Хөгшид буурлыг хэн өрнөөс салгасан бэ?

Зээлийн дарамтаас болж азай буурлууд маань хоногийн хоолгүй шахам ядарч явааг төр нь мэдэрч, ачааг нь хөнгөлнө чинээ тэд зүүдлээ ч үгүй байх. Ихээхэн маргаан дагуулж яригдаж эхэлсэн тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг ажил хэрэг болгож, банкуудыг алдагдалгүй, төрийг хохирол багатай зохицуулна гэдэг мэдээж амаргүй.

Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газрын эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр хийж гүйцүүлдсэн энэ ажлын ач буянаар 207.500 ахмад настан тэтгэврийн зээлээ тэглүүлж магнай нь тэнийсэн бол 21.000 буурал авсан зээлийнхээ үнийн дүнгээс 6 сая төгрөг хасуулж, өр зээлийн ачаагаа хөнгөлүүлсэн билээ.

Ид залуу насаа эх орныхоо хөгжил дэвшилд зориулсан азай буурлууддаа төр хайр ивээлээ хүртээсэн энэ явдал тэтгэврийн хөгшдийн төдийгүй, тэдний үр хүүхдүүдийн сэтгэлийг хүнд ачаанаас салгасан юм.

Үр хүүхдэдээ тээг дарамт болохгүй гэсэндээ сардаа ганц авдаг тэтгэврээ зээлийн барьцаанд өгсөн буурлууд монголд бишгүйдээ бий. Ард түмнийхээ амьдралын нарийн ширийнийг анддаггүй ерөнхий сайдтай байхын давуу талыг Монголын ард түмэн тэтгэврийн зээл тэглэсэн энэ явдлаас дахин нэг мэдэрсэн билээ.

эх сурвалж mnroyal.club

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *