Улаанбаатар хотод сүүлийн зургаан жилд ороогүй их цас өнгөрсөн баасан гарагт оржээ.

Өнгөрсөн Баасан гарагт буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод 4-6 мм цас орж, цасны зузаан 3-6 см нэмэгдсэн байна.

Сүүлийн 60 жилийн мэдээнээс харах юм бол 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод 6.7 мм тунадас орж, хамгийн их утга бүртгэгдэж байсан юм.

Өөрөөр хэлбэл энэ сарын 18-нд орсон цасны хэмжээ 2016 оны уг өдөрт орсон хэмжээтэй дөхөж очсон байна.

Арваннэгдүгээр сарын эхний арван хоногт Монгол орны нийт нутгийн 12 хувьд цасан бүрхүүл тогтсон байсан бол дунд арван хоногт /18, 19, 20 өдрүүдэд/ орсон цасны дараагаар нийт нутгийн 30.64 хувьд цасан бүрхүүл тогтжээ.

Түүнчлэн ойрын хоёр хоногтоо уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллэж буйг иргэд та бүхэн анхаараарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *