Алцxaймеp өвчний эрсдэлтэй болсон Крис Хемсворт жүжигчний ажлаа түр завсарлахаар болсон байна.

Алцxaймер ө в ч и н тусах өндөр эрсдэлтэй болсноо мэдсэний дараа Холливүүдийн од Крис Хемсворт жүжигчний ажлаа түр завсарлахаар болсон байна.

“Thor” киноны гол дүрийн жүжигчин маань саяхан Disney+ сувгийн “Limitless” баримтат цувралд тоглохдоо хийлгэсэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээгээр энэ тухай мэджээ.

Одоогоор Хемсвортын “хамгийн том айдас” энэ ө в ч и н болж, урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч эхэлснээ Vanity Fair сэтгүүлд ярьсан байна.

А л ц х а й м е р бол зөнөгрөх өвчний хамгийн түгээмэл хэлбэр юм. Ийм өвчнөөр өвчилсөн тохиолдолд ой санамжаа алдаж, бусадтай харилцахад маш хэцүү болдог байна.

Хемсвортын хувьд Алцxaймер ө в ч н и й эрсдэлтэй ApoE4 генийг эцэг, эхээсээ зэрэг өвлөж авсан нь ийм удамшилгүй хүмүүстэй харьцуулахад өвчлөх магадлал 8-10 дахин өндөр ажээ. Хүмүүсийн ердөө 2-3 хувьд уг генийн хосолсон удамшил илэрдэг гэнэ.

“Би уран бүтээлийн замналаа өндөрлүүлэх бодолгүй байна. Ямартай ч хэсэг хугацаанд завсарлах нь зайлшгүй боллоо. Сайн унтаж амрах, стрессээ багасгах, шим тэжээл, хөдөлгөөн, фитнес бүгдийг шийднэ” гэх Хемсворт ярьжээ.

39 настай жүжигчний өвөө нь бас Алцхаймераар ө в ч и л ж байсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *