Найман настай хоёр сурагч шaтaж байсан гэрээс дөрвөн настай хүүхдийг аварчээ. Хөвсгөл аймгийн Тариалан сумын…

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн сурагч Б.Бундбаяр, Б.Энхбаяр нар ш а т а ж буй гэрээс дөрвөн настай хүүхдийн амь насыг аварчээ.

Тодруулбал хоёр хүү түлээгээ хагалж байтал ямар нэгэн юм дэлбэрэх чимээ гарсан байна. Гэтэл хажуу айлын тооноор утаа гарч байгааг хараад гүйж очтол гал гарч буй цоожтой гэрт хүүхэд уйлах чимээ гарчээ.

Хоёр хүү цоожийг чулуу модоор цохиж онгойлгоод ортол хойморт гал дүрэлзэж ассан жаахан хүүхэд зуухны хажууд сууж байжээ. Хүүг дөнгөж аваад гартал гэр нурж унасан байна.

Ийнхүү хоёр хүү ш а т а ж буй гэрээс дөрвөн настай хүүхдийг эсэн мэнд аварсан хоёр хүүхдэд Хөвсгөл аймгийн дээд шагнал Хөвсгөлийн од медалиар шагнасан байна.

Хоёр хүүгийн аварсан дөрвөн настай хүүхэд 3-р зэргийн гүнзгий т ү л э г д э л т т э й, биеийн байдал сайн эмчлүүлж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *