Н.Ганибал: Нac бapcан 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж aмиa aлдaж байна…

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, эрх баригч намын coнгyyлийн мөрийн хөтөлбөрөөс ногоон хөгжил, байгаль орчин, агаарын бохирдлын талаар амласан амлалтуудыг хэлэлцжээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: МАН ногоон хөгжилд 38 зорилт тавьжээ. Гэтэл амласан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллахгүй байна.

Тухайлбал, 2020 онд агаарын бохирдлыг бууруулна, иргэдээ баталгаатай ундны усаар хангана, хөрсийг хамгаална, газрын доройтлыг бууруулна, цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, ногоон хэрэм төсөл хэрэгжүүлнэ, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, хамгаалалтад авах газрын хэмжээг 25 хувь нэмэгдүүлнэ, уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж зөвшөөрөл авсан бол хүчингүй болгоно гэж амласан. Харамсалтай нь эдгээр амлалтын аль нь ч бодит байдалд хэрэгжсэнгүй.

Манай улсын иргэд ДЭМБ-ын зөвлөмжөөс 27 дахин их PM 2.5 хэмжээтэй тоосонцроор нийслэлчүүд амьсгалж байна. Өнөөдрийн мэдээгээр Баянхошуу орчимд 324, Арвайхээр хотод 263, Завхан аймагт 384 байгаа нь маш муу үзүүлэлт юм.

Нийслэлийн иргэдийн 10 хүн тутмын нэг нь утаа, тоосонцорын үүдэлэйгээс нac бapcан талаар судалгааг эрдэмтэд гаргасан байна. Энэ бүгдээс харахад, МАН амласан амлалтаасаа ухарлаа.

Иргэдээ баталгаатай ундны усаар хангана гэж амласан ч төдийлөн ажиллахгүй байна. Ямар нэг төлөвлөсөн ажил ч алга. 12 аймгийн 35 сумын ундны усан дахь н я н г и й н тоо өссөн байна. Өөрөөр хэлбэл, энэ х а в д р ы н өвчлөл, элэгний ө в ч л ө л и й г ихэсч байна гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *