Ирэх жилээс ЭЕШ-д дараах “ТАВАН” хичээлээр “ЗААВАЛ” шалгалт авна.

Ирэх 2023 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтыг Математик, Монгол хэл, Англи хэл, Байгалийн ухаан, Нийгмийн ухаан гэсэн таван хичээлээр шалгуулагч бүрээс заавал шалгалт авна.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат “Ирэх 2023 оноос эхлэн Математик, Монгол хэл, Англи хэл, Байгалийн ухаан, Нийгмийн ухаан гэсэн таван хичээлийг шалгуулагч бүр заавал өгдөг систем рүү шилжинэ. Үүн дотроо хичээл тус бүр I, II гэсэн сонголттой байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт байдаг Заавал судлах, Сонгон судлах гэсэн агуулгын хүрээнд явагдана.

Тухайлбал, Математик-I нь заавал судлах агуулгын хүрээнд даалгавар боловсруулна. Математик-II нь Сонгон судлах агуулгын хүрээнд материал бэлдэж, авна гэсэн үг.

Ингэснээр Математикийг суурь хичээл болгож их, дээд сургуульд суралцах гэж байгаа хүүхэд Математик-II буюу Сонгон судлах агуулгын хүрээнд шалгалт өгнө. Математикийг дагалдах хичээл болгож суралцах гэж буй хүүхэд Математик-I буюу Заавал судлах агуулгаар шалгалт өгнө гэсэн үг” хэмээв. Харин энэ оны арванхоёрдугаар сард явагдах ЭЕШ хуучин системээр болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *