Ким Жон Ун охиноо дэлхий нийтэд танилцуулав.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун анх удаа охинтойгоо хамт олны өмнө гарч ирлээ. Ким Чу-Аэ нэртэй охин Баасан гаригт аавтайгаа хамт тив алгасах баллистик пуужингийн туршилтын талбайд очжээ.

Хойд Солонгосын удирдагчийн хувийн амьдралын талаар мэдээлэл тун ховор байдаг. Төрийн мэдээллийн “KCNA” агентлаг аав охин хоёрын хөтлөлцөн алхаж, п у у ж и н хөөргөх ажиллагааг тавцангаас ажиглан, албаны хүмүүстэй ярилцаж буй зургуудыг нийтэлсэн.

Ийнхүү охины мэдээлэл ил болсон нь Хойд Солонгос улс АНУ-ын эрэгт хүрэх чадвартай п у у ж и н харвасан гэдгээс илүү олны анхаарлыг татлаа.

Яагаад гэвэл охин гарч ирснээр Хойд Солонгосын дэглэм болон цөмийн хөтөлбөрийн ирээдүйн талаарх элдэв таамаг ч гарч иржээ. Нэгдүгээрт, Ким Жон Ун охиноо залгамжлагчаар сонгосон бол хэзээ нэгэн цагт тэр Хойд Солонгосыг удирдах боломжтой.

Хоёрдугаарт, яагаад заавал энэ цаг үед охиноо олны өмнө гаргав? Ким Жон Ун өдгөө 38 настай, залуу хэвээр байна. Гэтэл тэр охиноо бэлтгэж байгаа бол удирдагчийн эрүүл мэнд асуудалтай болсон гэсэн үг үү?

Гуравдугаарт, охиныг ийм чухал үйл ажиллагааны үеэр танилцуулсан нь Пёньяны цөмийн хөтөлбөрийн талаар юу хэлж байна вэ? Хэзээ нэгэн цагт охин тус улсын з э в с г и й н хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг байж магадгүй аж. Энэ мэтчилэн олон таамагийг шинжээчид дэвшүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *