Т.Аюурсайхан: Шанага нүүрс ч аваагүй. Тийм юманд оролцсон бол ул мөр…

Нүүрсний xyлгай өндөр авахын хэрээр энэ хэрэгт УИХ, Засгийн газрын гишүүд ч нэр холбогдож байгаа тухай дуулиан дэгдэж буй.

Тодруулбал, эл хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан холбоотой тухай цахим орчинд шуугиулж байгаа. Харин сайд Т.Аюурсайхан “Зарим хүн өөр шигээ битгий бод.

Би “Эрдэнэс тавантолгойгоос” нэг хадаас ч тендер аваагүй, нэг шанага нүүрс ч аваагүй, нэг машин ч явуулж үзээгүй.

Тийм юманд оролцсон бол ул мөргүй байна гэж байхгүй, заавал илэрнэ. Нэр нь яригдаад байгаа хүмүүс миний үгэнд орох ч хүмүүс биш. Үүрэг чиглэл өгдөг өөрсдийн удирдлагатай байлгүй” гэж тайлбар хийв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар биенээ нүүрсний xyлгайч, xyлгайчийн гар хөл болгон “цоллож” сошиалаар гөвөлцөөд удаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *