Э.Болормааг Д.Амарбаясгалан өмөөрч хэдэн үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ…

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Ховдчууд шинэ хандлага, шинэ соёлыг өлгийдөж аваасай, Э.Болормаад элгэмсүү хандаасай” гэлээ.

Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газрын хуулиар олгогдсон үүрэг бол орон нутгийн ИТХ, Засаг даргын үйл ажиллагааг удирдлагаар хангах үүрэгтэй.

Тухайн орон нутаг дээр ямар учир шалтгаан учирсантай холбогдуулаад ХЭГ-аас албан тушаалтныг хугацаатайгаар томилж ажиллуулах бүр эрх зүйн боломж нь байгаа.

Орон нутгийн ажлыг сайжруулах зорилгоор Ховд аймагт өөрчлөлт хийгдсэн. Эмэгтэй Засаг дарга томилогдсон. Олон нийтэд сайн ч үнэлгээ авч байгаа тал байна. Бас уламжлалт хэв маягтай зөрчилдөж, асуудал үүсгэж, шүүмжлэгдэж байгаа ч асуудал бас байна.

Гэхдээ аливаа төрлийн өөрчлөлт шинэчлэлт гэдэг амаргүй. Бид шинэ залуу боловсон хүчин, шинэ хандлага, шинэ соёлыг өлгийдөж авах, илүү элгэмсүү ханддаг болмоор байна.” хэмээв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *