Г.Ундармаа: “Үзэгчдэдээ гоё сайхан юм үзүүлье л гэж бодож явдаг…”

Киноны өмнө нь гарсан ангиуд таны хүссэн үр дүнд хүрч чадсан уу. “Single ladies-4” киноноос ямар үр дүн хүсэн хүлээж байна вэ?-Өмнөх гурван ангийн тухайд манай кино баг хүссэн үр дүндээ хүрч чадсан. Мөн чадварлаг, сайхан залуусыг гаргаж ирсэн гэж бодож байна. Киногоо хүмүүсийн заавал үздэг кино болголоо.

үүнчлэн бүсгүйчүүдэд урам зориг, хүч өгсөн кино болж чадсан. “Single ladies” кино Ари, Сараа гээд найзынхаа тухай ярьж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйцээр үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээл болсон гэж бодож байна.Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ үзэгчдэд танигдана, нэрлүүлнэ гэдэг том амжилт.

Processed with VSCO with hb2 preset

Тиймээс ч “Single ladies-4” киноныхоо бүх зүйлийг стандартын дагуу хийхийг хичээсэн. Мөн кинонд гардаг бүх эд зүйлийг шинээр хийлгэлээ. “Single ladies-4”-т киноны ерөнхий зураач нар нэг баг болж ажилласнаараа онцлогтой.-Сүүлийн үед кино продакшнууд олширсон.

Үүнийг та өрсөлдөөн гэж хардаг уу. Хамтдаа хөгжих боломж гэсэн байдлаар хүлээн авдаг уу?-Зөв бодож, чанартай бүтээл хийж чадаж байгаагийнх нь үйл ажиллагаа цаашид ч өргөжин тэлнэ. Манай улсын хувьд хүн ам цөөн учраас үзэгчийн тоо тэр хэмжээгээр бага. Өөрөөр хэлбэл, зах зээл жижиг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *