Монгол, Малайзын тоглолт дээр гаргасан жүжигчин Жижгээгийн зүггүйтэл олны бyxимдлыг төрүүлэв.

Манай Үндэсний шигшээ баг анхны тоглолтоо Малайзын эсрэг хийж Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ баг 94:92-оор Малайзын багийг буулгаж авсан боловч, Маск продакшны жүжигчин Жижгээгийн зүггүйтлээс болж манай баг хожигдож болох нөхцөл үүссэнд зарим хөгжөөн дэмжигчид эхэндээ багагүй бухимдав.

Тэмцээний төгсгөлд онооны харьцаа 93:92 болж, аль ч баг хожиж мэдэх эгзэгтэй мөчид Малайзын 16 дугаартай тоглогч торгуулийн хоёр шидэлт гүйцэтгэхээр болсон.

Эхний шидэлтээ хийх гэж байсан мөчид жүжигчин Жижгээ үзэгчдийн суудлаас гүйн гарч ирж, самбарны доор цамцаараа даллаж, үсэрч дэвхэрч эхэлсэн нь сагсанбөмбөг сонирхогчдын дургүйцэл, айдсыг төрүүлэв.

Учир нь хөгжөөн дэмжигчийн энэхүү дэггүйтэл олон улсын дүрэмд xopиотой байдаг ба хэрэв шүүгч хатуурхсан бол Малайзын багт нэмэлт нэг шидэлт өгөх эрх үүсэх байв. Хэрэв гурван бөмбөгийг гурвууланг нь оруулбал Монголын баг гарцаагүй хожигдох байв.

Малайзын тоглогч Жижгээгийн зүггүйтэл нөлөөлсөн үү эхний шидэлтээ алдсан ба үүний дараа шүүгчид жүжигчин Жижгээг талбайгаас хөөсөн юм. Түүний аз дайрахад шүүгч нэмэлт нэг шидэлт ч өгсөнгүй, Малайзын тоглогч хоёр дахь шидэлтээ ч бас алдсан ба ингэснээр Монголын баг тамирчид илүүрхэх нөхцөл бүрдэж, улмаар хожлоо авсан.

Энэ талаар хөгжөөн дэмжигчид эхэндээ “Хэрвээ шүүгч тэр торгуулийг дахиж шидүүлсэн бол манай баг гарцаагүй хожигдох байлаа. Тэгсэн бол Цогоотой нь хамт Малайз явуулах байсан юм” хэмээсэн бол, манай баг хожсоны дараа “Жижгээ айлын тоглогчийг манаргаж манай талд хожил авчирлаа. Тэр түүхэн үйл бүтээлээ” хэмээв.

Харин Жижгээ маань энэ байдалдаа дүгнэлт хийж, “Уучлаарай, анх удаа ийм том ордонд анх удаа ийм том тэмцээнд Монголынхоо шигшээ багийг үзэж байна. Дахиж ингэхгүй ээ, томоотой дэмжинэ ээ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *