ОХУ-ын Шадар сайд В.Абрамченко: Монголын ноолуур Оросоос явсан брэндүүдийг орлоно.

Монголын ноолууран бүтээгдэхүүн Оросын зах зээлээс явсан Барууны брэндүүдийг орлох боломжтой талаар ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко мэдэгдэж байна.

Тэрбээр Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа сэтгүүлчдэд ярихдаа “Монголын ноолууран бүтээгдэхүүнийг нийлүүлэх нь Оросоос гарсан Барууны брэндүүдийг орлож чадна гэж ОХУ үзэж байна” гэв.

Орос, Монголын Засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комиссын хуралдааны үеэр хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, эхний ээлжинд махны нийлүүлэлтийн талаар хэлэлцсэн байна.

ОХУ-ын Шадар сайд В.Абрамченко: Монголын ноолуур Оросоос явсан брэндүүдийг орлоно.

Ийнхүү бидэнд хаалттай байдаг Оросын зах зээл үүд хаалгаа нээж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *