П.Орхон сэтгэл зүйн асар хүнд дapaмтыг даван гарч дөрвөн жилийн дараа ахин алтан медаль авлаа.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхоныг 2018 оны Жакартагийн Азийн наадмын үеэр тус холбооны дагаж мөрддөг допингийн эсрэг дүрмийг зөрчиж, сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаар 2022 оны есдүгээр сарын 16-ныг хүртэл барилдах эрхийг нь хасаж байсан.

П.Орхонд юу тохиолдсон, ямар учир шалтгаан байсан тухай олон таамаг, яриа байдаг ч Монголын чөлөөт бөхийн ирээдүйтэй, итгэл хүлээсэн тамирчин шийтгэлийг хүлээн авсан.

Ийнхүү дөрвөн жил тэмцээнд оролцолгүй өнгөрүүлсний эцэст арваннэгдүгээр сарын 12, 13-нд болсон Гавьяат тамирчин Ц.Цогтбаатарын нэрэмжит тэмцээнээр эргэн ирж, алтан медаль хүртлээ.

П.Орхоны удаан хүлээлгэсэн барилдааны талаар түүний багш Ц.Хосбаяр “Хүлээсэн хүнд 4 жил гэдэг үнэхээр урт хугацаа юм байна. Унаган шавийнхаа төлөө, чөлөөт бөхийнхөө хөгжлийн төлөө бараг л гав ганцаараа сошиолоор т э м ц э ж явахдаа энэ өдөр ирнэ, ялалтаар эхлүүлнэ гэж өдөр нь бодож, шөнө нь зүүдэлж хонодог байлаа.

П.Орхон маань яг л миний бодсоноор сандралт ажиглагдсан, мэдрэмж бага зэрэг дутуу байна. Бодсон мэхний хурдаа хөлийн хурд нь гүйцэхгүй харагдлаа, хэвтээгээс хамгаалалт тааруу байлаа.

Дөрвөн жил шүглийн дуу сонсоогүй, чөлөөтэй дэвжээн дээрээ ч гарах х о р и о т о й, сэтгэл зүйн асар хүнд дapaмтанд байсан ч энэ бүгдийг давж, эхний тэмцээндээ түрүүлж чадлаа, бид бүгд чадлаа.

Удахгүй АНУ-д болох Олон улсын тэмцээн, бусад тэмцээнүүдэд нь улам их амжилт хүсье” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *