Солонгост ирж байгаа хүмүүст хэлэхэд ийм л хүмүүсээс хол байгаарай!!! Яагаад гэвэл…

Ард түмний хүү Ням-Эрдэнэ гэх залуу дараах сэтгэгдлийг Монголчууд даа хандан хэлжээ.

Тэрбээр, “Солонгост анх удаа ирж байгаа хүмүүстээ нөхөрсөгөөр хэдэн үг хэлье. Чи Хангугт ирээд олон төрлийн хүмүүстэй уулзана хамт ажиллана, олон ч ажил сольж, олон ч зүйлийн талаар ярилцана.

Энд амьдралын эрхээр ирсэн бүх төрлийн мэдлэгтэй, арвин их туршлагатай хүмүүс зөндөө бий.

Тэр хүмүүсийн ярианаас маш их боломжуудыг олж харна, суралцана, алдаж онож насаараа туршлага хуримтлуулсан хүмүүсийг үг бол алт л гэсэн үг, ямар ч сургуульд сурсанаас илүү мэдлэг, амьдралын туршлагийг эндээс л олж авна.

Заримдаа өөрийгөө хичнээн өчүүхэн гэдгээ ч мэдэрдэг. Гэхдээ бүүр нэг ам руу нь алгадчихмаар нөхдүүд маш их бий. Насаараа далайлгадаг, хэдэн хүүхэдтэй, хэдэн эхнэртэйгээрээ бахархдаг, визтэй визгүй гэж ялгаж харьцдаг, олон жил болсоноороо онгирч сагсуурдаг, мөнгөний бараа хараад өөрийгөө бүхнийг мэддэг, чаддаг болгож төсөөлж, мундаг хүмүүстэй өөрийгөө адилхан гэж мөрөөддөг.

Өөрөөс нь өөр болж бүтэж байгаа юм байхгүй, бүх юмыг доош нь хийх хандлагатай. Юм үзээгүй тиймэрхүү нөхдүүдтэй зөндөө таарна. Хэрэв таарвал сайн магтаж хөөргөж өгөөд зайгаа барь. Үг хэлээрээ дээр нь гарах гэж дэрсэлдээд хэрэггүй. Чи угаасаа барахгүй.

Хэрүүл нанчилдаан хийгээд бүүр ч хэрэггүй, чамд гай л болно. Зүгээр л юу ч ярилгүй, чимээгүй хаяачихаж байгаарай. Заа даа тэгээд өөрөө ойлгоно доо. Зөв хүнээ олж нөхөрлө. Өөртөө л итгэ. Тэгээд урдах ажлаал сайн хий. Амжилт” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *