Ийм балиap завaaн юмыг яаж та нар иддэг юм бэ? Oгиудас хүрч…

Таван цул гэдэг нь элэг, уушги, зүрх, дэлүү, бөөрийг хэлнэ. Энэхүү хонины таван цулаар шөл буюу битүү шөл, бууз, хуушуур хийхээс гадна малын эрхтний онцлогийг ашиглан янз бүрийн нарийн хоол хийдэг билээ.

Монголчууд эрт дээр үеэс мал амьтаны дотор цулыг нөөцлөн боловсоруулж өөрсдийн нарийн арга ухаанаар олон мянган жил хэрэглэж ирсэн ард түмэн билээ.

Хонины таван цулын шөлийг цус төлжүүлэх, ядаргаа тайлах зорилгоор өргөн хэрэглэдэг. Мөн төмөр ба иодын дутагдлаас сэргийлж, хавар бие сулран ядаргаанд орсон үед таван цулын шөл илүү сайн ач тустай. Монгол уламжлалт эмнэлэгт таван цулын хүчин чадлыг нарийн тэмдэглэсэн байдаг.

Үүнд, хонины элэг гашуун амттай, сэрүүн чанартай, элгийг төлжүүлэх, элэгний хий халууныг арилгах, хий халуун, нүд улайх, нүүр царай муудах, эцэж турахыг анагаана гэсэн байдаг. Хонины уушги амтлаг ба уушгины хийг дарж, уушгийг төлжүүлдэг. Голдуу хий ханиалгах, шээс хоригдох зэрэг зовиурыг анагаадаг.

Хонины зүрх маш амтлаг амттай, бүлээн чанартай, зүрхний тамирыг сайжруулж, хий дарах чадал их. Голдуу зүрхний тамир тэнхээг сайжруулж, зовниж ундууцах зэрэг зүрхний хийг эмчилнэ. Хонины дэлүү нь маш амттай. Дэлүүг төлжүүлж, хоол шингээлтийг сайжруулна.

Хонины дотор бөөр их амттай, бүлээн чанартай, бөөрний хүйтнийг арилгаж, бөөрний хүйтэн хийгээр чих дүлийрэх, чих шуугих, нуруу шархиран өвдөх, бөөрний тамир тэнхээг сайжруулдаг.

Орчин үеийн залуус Монгол ахуй амьдралаасаа хөндийрч хотын хээнцэр ганган залуус болжээ. Харин залуус маань таван цулыг оошоохгүй балиap завaaн гэж бодож явдагаа ч нуудаггүй.

Тэдгээр залууст багахан ч болов эерэг мэдээллийг өгсөн гэж итгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *