Амны билгээс аз хийморь гэдэг нь ийм учиртай. Үргэлж сайн зүйл хэлж байгаарай

Миний нэг найз байдаг юм. Тэр тийм ч царайлаг бүсгүй биш ч, түүний араас олон сайхан эрчүүд гүйдэг, мөн байгууллагынхаа шилдэг ажилтнуудын нэг.

Түүний өмссөн, зүүсэн нь тийм ч чамин ганган, үнэтэй тансаг биш, энгийн нэг нүдээрээ инээсэн сайхан бүсгүй байдаг юм. Гэхдээ түүнийг онцолсон гол шалтгаан нь түүнтэй хамт байхаар яагаад ч юм нэг л сайхан тав тухтай, тайвшралыг олж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

Тэгээд л түүнд ямар нэг нууц байгаа эсэхийг ажиглахаар шийдэж билээ. Миний асуултын хариулт ердөө энгийн байлаа. Танил бүсгүй маань үргэлж инээмсэглэж, сайн сайхан зүйл ярьж, өөрийгөө зөв энергиэр хүрээлүүлдэгт гол учир нь байсан юм.

Түүний яриаг ажиглавал тэр муу муухай зүйлийн талаар огт ярихгүй, харин хүсэл мөрөөдлийнхөө тухай, нийгэмд болж буй сайн сайхан зүйл, хэн нэгний амжилт бүтээлийн тухай ярина.

Бүсгүйчүүд олуулаа сууж байх үед хэн нэгнийг муулах үе бишгүй их гардаг. Харин тэр үед найз маань ярианд огт оролцохгүй чив чимээгүй л сууна. Дараа нь түүнээс энэ тухай лавлаж асуухад тэр маш их баярлаж байж билээ. Учир нь чи миний сайн галыг анзаарч харсан байна, баярлалаа.

Амны билэгтэй байхаас л бүх зүйл эхэлж байгаа юм даа гээд л сайхан яриагаа үргэлжлүүлж гарсан юм. Хүмүүс үргэлж л хүсэхгүй байгаа зүйлийнхээ тухай ярьж, түүндээ стрессддэг. Тэр нь эргээд нөгөө хүнээ үл мэдэгдэм байдлаар туйлдуулдаг. Түрийвчин дэх мөнгөө бодож нэг стрессдэнэ. Танихгүй нэгний өмссөн зүйлийг өөлж нэг стрессдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *