Хүүхдийг 7 настай нэгдүгээр ангид оруулах санал гаргаж байна. Иргэн та дэмжих үү?

Сургууль хүүхдэд дасан зохицдог уу? Аль эсвэл хүүхэд сургууль даа дасан зохицдог уу? Хүүхэд сургуульд орох явдал нь тэдний нийгмийн харилцаанд шинэ өөрчлөлтийг бий болгодог нэгэн зүйл. Сургуульд орохоос өмнө тэдэнд тоглоомын үйл ажиллагаа зонхилж байдаг бол сургуульд орсоноор тэдний харилцааны дадлага чадвар чухлаар шаардагдана.

Сургуульд орсоноор тэд хүний эзэмшвэл зохих шинжлэх ухааныг танин мэдэж, бусдад болон өөртөө итгэх итгэл, бие даасан ба хамааралтай байх хэм хэмжээг ойлгох сэтгэл зүйн суурь бэлтгэлийг эзэмшиж, насанд хүрэгчид ба үе тэнгийнхэнтэйгээ харилцах дадлага чадвар онцгой үүрэгтэй байна.

Сургуулийн орчинд дасан зохицох нь хүүхдийн сургуульд суралцах сэтгэл зүйн бэлтгэлээс ихээхэн шалтгаалдаг юм.

Хүүхдийн сургуульд суралцахад сэтгэл зүйн хувьд бэлтгэж өгөх нь цаашид сургуулийн орчинд хялбархан дасан зохицдог аж. Сэтгэл зүйн бэлтгэл дутуу дулимаг байвал хүүхэд сургуульд суралцах явдал тэдэнд эргээд дapaмт болон хувирдаг. Иймээс хүүхдийн сургуульд суралцах сэтгэл зүйн бэлтгэл гэдэг нь тун чухал.

Монгол улсад 6 настай хүүхдийг сургуульд оруулах нь хэтэрхий эрт байна хэмээх дүгнэлтэд хүрээд буй. Бага ангийн боловсролын системд бүрэн шинэчлэл хийх цаг нь нэгэнт болжээ. Хүүхдийг 7 настай сургуульд оруулж үсэг, тоо биш эхлээд хүн байх арга ухааныг заах боловсролын системийг ард иргэд хүсэж байна.

7 настай нэгдүгээр ангид оруулахыг хэрэв та дэмжиж байвал энэхүү нийтлэлийг холбогдох албаны хүний сонорт хүртэл түгээх тун.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *