Хүүхдээ эрхлүүлэхийг ач тус. Та арай эрхлүүлдэггүй юм биш биз.

Монголчууд хүүхдээ эрхлүүлэх юм бол эрхийн бал ай болно гэцгээдэг. Харин та эрхийн балай болно гэж айлтгүйгээр хүүхдээ тэвэрч, үнсэж, өхөөрдөж, бүүвэйлж, өөртөө нааж байх нь олон ач тустай. Эрхлүүлсэн хүүхэд нойр, хоолондоо маш сайн байдаг. Мөн унтах, сэрэх цаг нь тогтвортой бөгөөд тогтмол байдаг юм шүү. Эрхлүүлсэн хүүхдийн амьсгал, зүрхний цохилт жигд байдаг.

Эрхлүүлсэн хүүхэд алсдаа стресстэй тэмцэх чадвараараа илүү хүн болж төлөвшдөг. Эрхлүүлсэн хүүхдэд нийгмийн харилцааны гормон илүү их ялгардаг тул эрт нийгэмшиж, өөрийгөө илэрхийлж сурдаг. Эрхлүүлсэн хүүхдийн тархины хөгжил жигд хэвийн байдаг. Хүүхдээ эрхлүүлж тэвэрч энхрийлж байгаарай. Уян зөөлөн ааштай болж тайван амгалан болдог.

Бас өөрийн тань энерги маш сайн сэргэж илүү их эрч хүчтэй болдог. Өдөржин ядарсан стресс алга болж зүрх сэтгэлд тань хайр дүүрч баяр баяслаар дүүрэх болно.

Хүүхэд дээ үргэлж хайрыг мэдрүүлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *