Таныг тэрбумтан болгох Дэлхийн тэрбумтангуудын өгч буй санхүүгийн зөвлөгөө.

Энэ дэлхийд хором бүрт шинээр саятангууд төрсөөр байна. Тэрбумтнууд маш олноор төрөн гарч буй энэ дэлхийд зарим нь огт байрнаасаа хөдлөхгүй юм. Жишээ нь та!. Харин танд тэдэн шиг болох боломж бий. Тэд хэрхэн, яаж санхүүгийн амжилтад хүрсэн бэ?. Ингээд зөвхөн танд өгөх алдартнуудын зөвлөгөө.

Яг үнэндээ тэрбумтан хүмүүс амьдралын энгийн хэв маягтай байдаг бөгөөд мөнгөний талаарх тэдний зөвлөгөөг хүргэж байна.

Майкл Блумберг

Хувийн хөрөнгө – 34.3 тэрбум “Юу чамд сайхан бэ гэдгийг олж мэдээд түүнийгээ л дага”.

Майкл Блумберг бол Нью-Йоркийн хамгийн их зөрчилдөөнтэй хотын дарга гэдгээрээ алдартай. Тэрээр Блумберг ЛФ компанийн гол хувьцаа эзэмшигч. Сүүлийн 10 жилийн хугацаанд Майкл өөрт зөвхөн хоёр гутал авсан байдаг. Энэхүү хоёр лоффер нь бүх төрлийн хослолтой зохицдог ба тэр гуталтай өөрийгөө илүү тухтайг мэдэрдэг.

Хэдэн хос гутал авахын оронд өөрт сайхан санагдсан зүйлд хөрөнгө оруулалт хийх нь зөв гэдгийг тэр хүн ойлгосон.

Билл Гейтс

Хувийн хөрөнгө – 79.0 тэрбум Санхүүгийн алдаа гаргах нь амьдралын түгээмэл үзэгдлүүдийн нэг. Бид бүгд ийм алдаа гаргадаг. Санхүүгийн амжилтад хүрсэн хүмүүс ч гэсэн алдаа гаргадаг бөгөөд хамгийн гол нь тэд алдаан дээрээ суралцаж чаддаг юм.

“Өөрийн амжилтаас таашаал авах нь сайхан хэдий ч алдаа оноогоо үргэлж санаж байх нь илүү чухал”.

Ингвар Кампрад

Хувийн хөрөнгө – 53.0 тэрбум Ингвар Кампрад IKEA-ийн үүсгэн байгуулагч. Тэрээр маш олон зардлууд хэрэггүй халааснаас гардаг гэж үздэг бөгөөд бусад хөрөнгөтэй хүмүүсийн адил онгоцны энгийн ангилалаар нисэхийг илүүд үздэг.

“Бидэнд цол, тэмдэг, дүрэмт хувцас хэрэггүй. Бид өөрсдийн хүч чадал, хүсэл эрмэлзэлд л найддаг.”

Уоренн Баффет

Хувийн хөрөнгө – 66.1 тэрбум “Таны хэрэгцээнд нийцсэн байшин худалдаж ав.”

Уоренн Баффет бол алтан дүрмийн гол төлөөллийн нэг. Тэрээр Омаха хотод 1958 онд 31,500 ам.доллараар худалдаж авсан байшиндаа амьдардаг. Түүний дансанд маш их хөрөнгө байгаа хэдий ч Баффет ер бусын харшид амьдрах утга учрыг ойлгодоггүй. Тэрээр өөрийн даруухан 5 өрөө байрандаа аз жаргалтай амьдардаг.

Опра Уинфри

Хувийн хөрөнгө – 2.9 тэрбум Энэ энгийн зөвлөгөө түүний амьдралд маш чухал үүргийг гүйцэтгэсэн. Харин одоо энэ зөвлөгөө нь сургааль үг болжээ.

“Чи итгэж буй зүйлрүүгээ явж, түүн дээрээ суурилан бий болгодог. Харин одоо байгаа бүхий л зүйл чинь чиний өмнө нь итгэж байсан зүйл дээр үндэслэн бий болсон.”Чамд аз жаргал, баяр баясгалан авчирдаг зүйлийг ойлгож, ухаарах нь ирээдүйд хамгийн өндөр үр дүнд хүрэхэд тус болно.

Ричард Брэнсон

Хувийн хөрөнгө – 5.1 тэрбум “Зорилно тавьж, түүнд хүрэхийн тулд бүхий л зүйлийг хий.”

Британийн тэрбумтан, VirginGroup-ийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон өөрийн замыг зорилгын жагсаалт гаргаснаар эхлүүлсэн. Түүний бичсэн зорилгууд хэзээч биелэшгүй мэт байсан боловч зорилгынхоо төлөө бүх зүйлийг хийсэн. Тэрээр зорилгоо тодорхойлох нь амжилтын суурь гэж дүгнэдэг.

Марк Цукерберг

Хувийн хөрөнгө – 30 тэрбум “Даруу бай”

Facebook-ийн үүсгэн байгуулагч хүртэл маш энгийн амьдардаг. Марк өөртөө хүссэн үнэ бүхий машин авах боломжтой хэдий ч 30,000 ам.долларын үнэтэй седан Акура хэмээх машин унадаг.

Карлос Слим Элу

Хувийн хөрөнгө – 78.5 тэрбум “Залуугаасаа хуримтлал үүсгэ”

Билл Гейтс шиг хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хамгийн баян хүний нэг Мексикийн бизнесмен Карлос Слим өөрийн зөвлөгөөг хүргэж байна. Аль болох эрт мөнгө хурааж эхэл! Эрт эхлэх тусам та ирээдүйд ямар ч албан тушаалтай бай мөнгийг хялбархан удирдаж сурсан байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *