Охид бүсгүйчүүд минь cекc бол хайр биш юм шүү. Бүсгүй чамд өгөх хайрын зөвлөгөө.

Хүн болгон л хайрыг өөрийнхөөрөө тодорхойлдог байх. Түүндээ ч итгэж, шинэ хүнтэй танилцахаас авахуулаад дараагийн сонирхолтой үйл явдал юу болох бол гэж таамаглах явцад жинхэнэ хайраа умартдаг юм шиг ээ. Бид яг хайр гэж юу вэ гэдгээ мэддэг болов уу? Дийлэнх хүмүүс хайрыг тодорхойлохдоо тухайн үед төрөх мэдрэмж сэтгэл хөдлөл, энэхүү мэдрэмж нь үргэлж мэдрэгдэж, хэрэв тэр нь алга болох юм бол хайр бас төгсгөл боллоо гэж итгэдэг.

Эцэст нь романтик учрал эсвэл төгс зохицол, эсвэл гоёмсог үйлдлүүд мөн дурласнаа зарлаж явснаар хайрыг хадгалж авч үлддэг гэвэл бас өрөөсгөл. Хайрыг авч үлдэх цорын ганц зүйл бол СОНГОЛТ аж.

Тэр сонголт бол тэр нэг хүнээ юу ч болж байсан хайрлах сонголт, Ямар ч нөхцөлд. Энэ бол чиний гаргасан шийдвэр юм. Ямар ч үед тэрхүү хайраа арчилж, асарч, халамжлах сонголтыг хийнэ.

Хайр бидэнд тохиолддог зүйл биш харин Бидний бий болгодог зүйл шүү дээ. Хайр бол амлалт, үйлдэл, сонголт, итгэл юм. Ямар ч хэцүү байсан үлдэхийг сонгоно. Нөгөө хүн нь өөрийг нь хайрлахад хэцүү байсан ч хайрлахыг сонгоно. Магадгүй, энэ чинь романтик биш байна гэж та бодож магадгүй. Гэхдээ, тийм гэж үү?

Жинхэнэ хайрын гайхамшиг бол хайрласан хүнээрээ хайрлуулах.
Жинхэнэ хайр бол төлөвшсөн, эрүүл байдаг. Туйлбартай хайрыг хэн ч бүтээж болно. Яг үнэндээ, хайр заримдаа өвтгөнө. Заримдаа золиос шаардана. Үргэлж амар байхгүй. Гэвч харилцан ижил сонголт хийсэн бол амьдралын хамгийн гайхалтай зүйл болно. Олон жилийн турш аз жаргалтай байсан хосуудыг нэг зүйл нэгтгэдэг.

Тэр нь хосууд нэг нэгнийхээ төгс бус байсан ч аливаа нөхцөл болзолгүйгээр хайрлах шийдвэр гаргасан байдаг.

Ямар ч харилцаанд нэг зорилгын төлөө баг болж, ямар ч нөхцөлд тэр хүн чиний дэргэд байна гэдгийг мэдрэх шиг утга төгөлдөр мэдрэмж байхгүй байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *