БЗД-ийн 26 дугаар хороонд 15 давхараас хүн унаж HAC бapлаа.

Хөл хорио тогтоогоод байсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нэгэн харамсалтай хэрэг гарлаа. Нэг иргэн 15 давхраас унаж нac бapcан харамсалтай хэрэг өнөөдөр гарлаа.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Яг одоо бүрэлдэхүүн хэргийн газарт шалгах ажиллагааг хийж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл хэлэх боломжгүй байна. Цагдаагийн байгууллагад хоёр дуудлага ирсэн бөгөөд өнөөдөр 12:24 цагт “15 давхрын цонхон дээрээс хүн үсрэх гээд байна” гэж ирсэн бол 3 минутын дараа буюу 12:27 цагт “Үсэрчихлээ” гэсэн дуудлага ирсэн байна. Яг одоо хэргийн газарт үзлэг шалгалт хийгдэж байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *