Жо Байден болон Владимир Путин нарын мэтгэлцээнийг Монгол улс зохион байгуулна.

Лхагва гарагт ABC телевиз сувгаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ “2020 оны сонгyyлийн үр дүнд нөлөөлөх гэж оролдсоны төлөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шангаа xүpтэх ёстой” гэж мэдэгдсэн билээ. АНУ-ын тaгнyyлын төв байгууллага нь 2020 оны ерөнхийлөгчийн coнгyyлийн үр дүнд нөлөөлөхийн тулд Москвагийн эрх баригчид өөрийн та гнуулын сүлжээг ашигласан тухай мэдээллийг танилцуулсан.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгчийг “зүрх сэтгэлгүй a,лyypчин” гэж бодож явдгаа дурьдсан юм. Үүнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ярихдаа ойрын өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгчтэй нээлттэй мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тус мэтгэлцээн нь цахим хэлбэрээр ч явж болох юм.

Мөн В.Путин хэлэхдээ “Би түүнд эрүүл энхийг хүсэж байна гэсэн юм. Мөн дээрээс нь Намайг балчир байхад тоглож байгаад маргалдсан хүүхдүүд бие биедээ ‘хүн бусдыг өөртэйгээ адилхнаар төсөөлдөг’ гэж хэлдэг байсан. Энэхүү яриа нь зөвхөн хүүхдийн яриа төдийхөн зүйл биш. Цаанаа сэтгэл зүйн гүн утга учир агуулсан байдаг. Бид бусдаас өөрийнхөө зан чанарыг л хамгийн түрүүлж хайдаг. Бусдын талаар дүгнэлтээ ингэж л хийдэг” хэмээлээ.

Америкчууд өөрсдөө а луурчин учраас өөрсдийг ч нь адилхан а луурчин мэтээр төсөөлж байгаа гэж тэрбээр үзэж байгаа юм.

АНУ-ын эрх баригчид нь Америк тивийн уугуул иргэд болох индианчуудыг хэрхэн бөөнөөр нь ycтгacан, дэлхийн хоёрдугаар да йны үед Хирошима, Нагасаки хотуудад атомын бөм бөгөөр энгийн номхон иргэдийг бөөнөөр нь ycтгacан зэрэг түүхэн баримтуудыг Путин дурдсан юм.

Тэгвэл ОХУ-ын ч түүхэндээ Халимаг, Тува, Буриад зэрэг Монгол үндэстний тасархай болон бусад үндэстний цөөнхөө бөөнд нь ycтгaж, хүчээр уусгаж байсан нь түүхэнд бэлхэн бий.

Тус 2 гүрний Ерөнхийлөгч нарыг Монгол улсад мэтгэлцэхийг урин уг мэтгэлцээнийг зохион байгуулавал Монгол улсад олон ашигтай үр дагавар гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *