Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд “МИГ-29” нисэх үү?

Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд нийт 3500 цэрэг 150 гаруй техник оролцуулна гэдгийг албан ёсны эх сурвалж мэдээллээ.

2021 оны 7 сарын 10-ны өдөр Ардын хувьсгалын 100 жилийн ой, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 3000 гаруй, техникийн жагсаалд 500 гаруй цэргийн алба хаагч, 150 орчим дугуйт болон гинжит техник оролцоно.

Цахим орчинд Монгол улсын зэвсэглэлд байдаг 2 ширхэн МИГ-29 төрийн далбааны өдөрт зориулан нисэх болно гэдэг шуум явж байсан нь баталгаатай мэдээлэл биш гэдгийг та бүхэнд залруулж хэлэх нь зүйтэй байх. Монгол улс ОХУ-аас 2 ширхэн МИГ-29 тийрэлтэт cөн өөгч онгоц авсан ба эдгээрийн нисгэгчид нь ОХУ-д суралцах ёстой ч цар тахалын улмаас хүндрэл учирч байгаа гэдгийг хэлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *