Хятад вакцин хийлгэж буй АНЭУ. Хятад вакцин xop гэж итгэж буй Монгол улс. Асар их ялгаатай!

БНХАУ-ЫН “СИНОФАРМ” вакцин нь уламжлалт аргаар бүтсэн вакцин бөгөөд тусгай хяналттай орчинд вирусийг ургуулан дархлаа тогтоож болох хангалттай өндөр идэвхтэй вирусийн түүн авч дулаан эсвэл формальдегид гэх мэт аргыг ашиглан вирусийн хоруу чанарыг сулруулан гарган авсан бөгөөд уламжлалт аргаар бүтсэн тул вакцин харьцангуй хурдан бүтсэн гэж хэлж болно.

Тус улсын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 2020 оны 12 сарын 18-ны өдөр хэлэхдээ, Хятад улс АНЭУ, Бразил, Пакистан, Перу болон бусад улс орнуудад “Ковид-19” цар тахлын вирусийн эсрэг вакциныг нийлүүлж эхлээд байна хэмээсэн.

“Синофарм”-ийн гол давуу талуудын нэг бол шимпанзегийн ханиадыг үүсгэдэг генийн инженерийн вирусаас бүтсэн Оксфордын вакцин шиг 2-8 хэмийн стандарт хөргөгчинд хадгалах боломжтой юм. Ингэснээр хөгжил буурай болон төвөөсөө хязгаар байрлалтай аймаг сумын хүмүүсийг вакцинд хамруулах бололцоо үүсээд байгаа билээ.

2020 оны 04 сараас гаж нөлөөг бүртгэж эхэлсэн бөгөөд хамгийн их тохиолдож байгаа нь тарилгын талбайд бага ба дунд зэргийн өвдөлт, ядаргаа, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг ерөнхий харшлын урвал илэрч байгаа мөн настай хүмүүст 1-2 хоногт илэрч байна.

БНХАУ нь одоогоор 60 сая хүнээ вакцинд хамруулаад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *