‘СӨРӨГ’ шинжилгээний хариуг 60,000₮-өөр худалддаг байсан нь тогтоогдлоо.

ХӨСҮТ-ийн ажилтан танил хүмүүсийн дээ PCR шинжилгээний хариуг нь хyypамчаар үйлддэг байсан нь тогтоогдлоо. Тэрбээр мөн нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байсан байна. Хамгийн сүүлд түүний өгсөн шинжилгээний хариу нь “эерэг” буюу халдвартай гарснаар энэхүү үйлдэл нь ил боллоо.

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр буюу 2021 оны 03 сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн удирдлагуудтай хуралдах үеэрээ “ХӨСҮТ-ийн ажилтан нь танил хүмүүсийнхээ шинжилгээний хариуг өөр хүний шинжилгээгээр солих, нөхрийнхөө өмнөөс 2-3 удаа PCR шинжилгээ өгсөн зэрэг тохиолдол гарлаа. Өнөөдөр нөхөр нь хөдөө явах болоход өмнөөс нь дахин шинжилгээ өгтөл хариу нь эерэг буюу халдвартай гарсан байна. Бид ойрын хавьтлыг хөөгөөд байгаа гэсэн боловч халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хариу нь сөрөг буюу халдваргүй гараад халдвартай хүний хариу нь халдваргүй гэж гарч байна. Энэ бол маш хариуцлагагүй, ноцтой хyyль зөpчсөн үйлдэл юм. Мөн шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө ABдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг зэрэг нь тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгож байна” гэж мэдэгдэж цохон сануулав.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн ч энэхүү алдааг ахин давтахгүй хариуцлага тоо цно хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *