Ким Жон Уны дүү АНУ-д ‘өмхий ханхлуулахгүй’ байхыг хатуу анхааруулав!

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү охин Ким Ёо Жон нь сүүлийн үед Пёньяны дэглэмийн гадаад суртал нэвтрүүлгийн асуудлыг хариуцдаг болоод байгаа билээ.

АНУ-ын шинэ засаг захиргааны төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Өмнөд Солонгосын нийслэлд маргааш анх удаа айлчилах гэж байгаа юм.

Үүнтэй холбоотой Ким Ёо Жон тэдэнд урьдчилж сануулга өгсөн нь энэ бололтой.

Умард Солонгосын төв хэвлэл Родон Шимун сонин “Далайн цаанаас манай эх оронд дарийн үнэр тараахыг санаархаж буй АНУ-ын шинэ засаг захиргаанд хандаж хэлэх үг байна. Хэрвээ ирэх дөрвөн жилийн хугацаанд тайван амгалан унтахыг хүсэж байгаа бол анхны алхмаараа ‘өмхий ханхлуулах’-аас зайлсхийсэн нь дээр гэдгийг анхааруулъя” гэж Ким Ёо Жон хэлснийг дамжуулжээ.

Тэр бас АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа гэдгийг илэрхийлсэн.

Өнгөрсөн хугацаанд Байдены багийнхан Пёньянтай дипломат шугамаар холбоо тогтоох гэж олон удаа оролдсон ч ямар нэг хариу өгөөгүй гэсэн мэдээлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *