Гэрийн нөхцөлд кoньяк xийх арга. Та хамгийн үнэтэй кoньякаас ч ялгаж чадахгүй.

Саяхан гэрт маань миний танил эгч маань зочлон ирсэн билээ. Тэр надад жижиг сажиг бэлэг өгсөн ба дунд нь нэг koньяк байв. Энэхүү koньяк бүгдийг нь бишрүүлсэн ба сайхан үнэр, амтны хувьд үнэтэй дээд зэрэглэлийн koньякаас ялгарсангүй. Би эгчээсээ хаанаас ийм сайхан зүйл олж авсан, яах гэж ийм үнэтэй юманд мөнгө үрэв гэх зэргээр асууж гарлаа.

Гэтэл эгч маань энэ koньякийг худалдаж авсаагүй харин би өөрөө хийсэн юм гэж хэлж билээ. Ингээд би эгчийнхээ жорыг та бүхэнд задлая.

Гэрийн нөхцөлд хэрхэн коньяк хийх вэ?

Орц: 3 л нэрмэл юм уу аpxи, 2 хоолны халбага царс модны холтос, Чимх задь, Чимх кардамон, 3 хоолны халбага сахар.

Хийх арга: НЭГТ. Эхлээд орцын тухай хэдэн үг хэлье. Нэмрэл үү эсвэл аpxи уу, энэ 2-оос нэгийг нь сонго. Амтны хувьд бага зэрэг ялгаа гарах боловч нэг их биш. Холтос эмийн сангаас авч болно. Эхлээд 10 минут сайн норгож дэвтээгээд хатаасны дараа шингэндээ хийх ёстой.

ХОЁРТ: Одоо хэрхэн хийх талаар. Сахараа бага зэргийн нэрмэлд уусгаад чихрийн сироп шиг болгох хэрэгтэй. Саванд бүх л орцод орох зүйлсээ хийгээд нэрмэлээрээ дүүргээд дараа нь сиропоо хийнэ.

ГУРАВТ: Сайн хольж хутган харанхуй газарт тавина. Хоёр долоо хоногоос нэг сарын хугацаанд байлгах хэрэгтэй. Нэг сараас удаан байлгах хэрэггүй ба холтосноос дэндүү их царсны амт орж болно.

ДӨРӨВТ: Ингээд шингэн маань сайхан үнэр, өнгөтэй болох үед нь шүүгээд лонхонд савлаад харанхуй газар хадгалах бөгөөд одоо хагас жил хэртэй тэнд нь байлгах хэрэгтэй.

Царсны холтос бүхий нэрмэлээр хийсэн koньяк бол ямар нэг химийн орцтой, хулхи бүтээгдэхүүн биш тул хамгийн органик гараар хийсэн чанартай болох болно. 2 жил дарвал илүү сайхан амттай болно гэж мэргэжилтэнгүүд хэлдэг.

Ингээд таны гэрийн koньяк бэлэн боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *