Монголоос эхтэй шороон шуурга Хятад, Солонгосыг бүрэн нөмөрч Япон хүрэх төлөвтэй байна.

Өчигдөр буюу 2021 оны 3 сарын 15-ны өдөр Хятад улсын хойд хэсгийг бүрэн нөмөрсөн хүчтэй шороон шуурга өнөөдөр Өмнөд Солонгосын нутагт хүрсэн байна. Өглөө эрт Шар тэнгис дэх арлуудад хамгийн түрүүнд хүрсэн шороон шуурга цаашдаа Өмнөд Солонгосын газар нутгийг бүхэлд нь нөмөрснийг Солонгосын Цаг Уурын Хүрээлэн мэдээлжээ.

Өглөөний 5:00 цагийн байдлаар агаар дахь PM10 буюу 10 микрометрээс бага диаметртэй тоосонцрын нягтрал Шар тэнгисийн Бэннёон арлын орчимд шоо метр тутамд 145 микрограмм хүрсэн бол зүүн эргийн Сокчо хотод 125 микрограмм хүрснийг цаг уурын хүрээлэн мэдээлсэн.

Өмнөд Солонгосын стандартаар агаар дахь PM10-ын хэмжээ 0-30 микрограмм бол “сайн”, 31-80 бол “хэвийн”, 81-150 бол “муу”, 151-ээс дээш бол “маш муу” гэж ангилагддаг. Өмнөд Солонгосын байгаль орчны яам тус улсын зарим бүс нутагт PM10-ын хэмжээ 150 микрограммаас давах төлөвтэй байгааг сануулжээ.

Энэ тохиолдолд амьсгалын замын, зүрх судасны өвчтэй хүмүүс мбн хүүхдүүдийг гэрээс гарахгүй байхыг хатуу анхааруулдаг аж.

Монголоос эхтэй уг шороон шуурга нь Япон улс хүрдэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *