“КОВИД-19”-ийн халдвар авч Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа 6 иргэн байснаас 2 иргэн эдгэрч өнөөдөр гэрийн тусгаарлалтад шилжлээ. Энэ нь “КОВИД-19”-ийн халдварыг сумын төвийн эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг орон нутгийн онцлогт тохируулан эмчилсэн анхны тохиолдол болоод байна.
Цаашид ХӨСҮТ-рүү халдвар илэрсэн иргэдийг татах шаардлаггүй тухайн орон нутагт нь эмчилэх болно гэдгийг эрүүл мэндийн газраас хэлээд байна.