Хакухо Аваргын Охин: Аав минь Япон улсын иргэн боллоо гээд хүн нь өөрчлөгдөхгүй.

Мэргэжлийн сумогийн хару башёо өчигдөр буюу 2021 оны 03 сарын 14-нд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлсэн. Энэ удаагийн башёг ёкозүна Какүрюү М.Ананд бэртлийн улмаас өнжсөн бол ёкозүна Хакухо М.Даваажаргал эргэн ирсэн нь онцлог байна.

Саяхан 36 нас хүрсэн Хакүхо М.Даваажаргал харү башёгийн эхний өдөр өнгөрөгч хацү башёгийн аварга комүсүби Дайэйшотой учраа тааран барилдаж, 2020 оны долдугаар сарын нагоя башёгоос хойшхи анхны даваагаа авч чадлаа.

Их аваргын хувьд 2020 оны наймдугаар сард баруун өвдгөндөө хагалгаа хийлгэж, энэ оны эхээр “КОВИД-19”-ийн халдвар авч эдгэрсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *